Backlink буюу гадаад линк холбоос
Off-Page SEO буюу Хуудаснаас гадуурх оновчлол дээр товчхон дурдаад өнгөрсөн. Вэбхуудсыг Гүүглэ дээр өндөрт эрэмблэхэд чухал нөлөө үзүүлдэг. Олон вэбсайтаас гадаад линк авах тусам Гүүглэ дээрх эрэмбэ өсч байдаг.
Гэхдээ энэ нь дараах хүчин зүйлээс хамаарч үр дүн өөр өөр байдаг. Ингээд гадаад линк холбоос ямар үед хүчирхэг байдаг вэ?
- DA, UR – Domain rating, URL rating өндөр байх
- Related Topic Niche – ижил төстэй вэбсайтаас гадаад линк авах
- Link Juice буюу шаталсан backlink үүсгэх
Backlink буюу гадаад линк холбоосыг хэрхэн үүсгэх вэ?
Маш энгийн бусад Вэбсайтын админаас гадаад линк холбоос үүсгэж өгөхийг асууна. Гэхдээ тэр болгонд хүн таны вэбсайтыг мэншион хийж өгөх нь юу л бол. Гэхдээ Гадаад холбоос үүсгэх хэд хэдэн арга байдгийг энд товчхон бичиж үлдээе.
- Sky Scraper technique – Өрсөлдөгчийн backlink- г судлаж тэдний backlink-г өөрийн болгох, үүний тулд супер чанартай контент, харилцааны өндөр чадамж шаардана.
- Guest Posting – Бусад вэбсайтад контент бичиж өгөх ба урамшуулалд нь backlink авах арга.
- Broken link building – Эвдэрхий линкүүдийг илрүүлэн тухайн линкүүд дээр өөрийн вэбсайтаа шинэчлэн холбох арга
- Q&A websites – Дижитал ертөнц дээр маш хүчтэй үнэгүй backlink авч болох вэбсайтууд олон байдаг. Гэхдээ зарим нь болзол өндөртэй.
- Paid post – Мөнгө төлөөд албан ёсоор backlink худалдаж авна. Энэ бизнес гадаадын зах зээлд маш өндөр хөгжсөн.
- Redirect – Хуучин, хүн ашиглахаа байсан вэбсайтуудыг худалдаж аваад өөрийн вэбсайт руу холбоно. Маш үнэ цэнэтэй боловч тухайн вэбсайтын хэрэглэгчийн мэдлэггүй байдлаас үүдэж маш олон домэйн нэрнууд дижитал хогийн саванд орж байдаг. Энэ хогийн саван дотроос маш сайн backlink- тэй сайтуудыг хайж олж болно.
Backlink -н төрлүүд тэдний ялгаа
Маш энгийн 3 төрлийн backlink үүсгэх боломжтой. Эдгээр нь хоорондоо хүчин чадлын хувьд маш их ялгаатай.
- Do-Follow backlink
- No Follow backlink
- Sponsored backlink
Do Follow backlink – бол хамгийн үнэ цэнэтэй бөгөөд таны гүүглэ дэх вэбсайтын эрэмбийг дээшлүүлэх гол ойлголт юм.
No Follow backlink – бол Гүүглийн эрэмбэ ахихад туслахгүй боловч DA, UR rating өсгөж байдаг. Do-Follow линкийг бодвол хүч султай гэж ойлгоход болно. Чанартай backlink тогтмол авах бол Webhiine-ийн Google SEO үйлчилгээ-нд сард 5-15 чанартай (DA 50+) backlink авчирдаг багц санал болгож байна.
Sponsored backlink – бол та худалдаж авсан линкүүдээ албан ёсоор Гүүглэ-д мэдээллэх явдал юм. Ингэснээр Гүүглээс ирэх аливаа аюулаас сэргийлж спам биш гэдгээ ойлгуулдаг. Хэдийгээр Do-follow линкийг гүйцэхгүй боловч таны төлсөн мөнгө бүрийг Гүүглэ хоосон өнгөрөөхгүй.
