Вэбсайтаа та хайлтын системд оновчлох гэж байгаа бол вэбсайтын аудитын талаар ойлголттой байх ёстой. Хэрэв таны вэбсайтын эрүүл мэнд муудвал Гүүглэ – д энэ байдал огт таалагдахгүй. Ингээд вэбсайтын тань эрүүл мэндэд юу нөлөөлж байдгыг Гүүглэ- н нүдээр харцгаая.
Вэбсайт аудит хийх энгийн болон тусгай арга
Аудит Хийх Энгийн Арга:
Google Search console – Pages цэснээс Гүүглээс таны вэбсайтад юу болж байгаа эсвэл юу болохгүй байгааг харуулдаг.
Source – хэсгээс Website гэсэн тэмдэглэгээтэй байгаа зүйлсийн анхааралдаа авч заавал засаж байх ёстой. Харин Google systems гэсэн тэмдэглээтэй хэсгийг мартаж болно.

Хамгийн түгээмэл тулгардаг Гүүглийн алдаануудыг энд товчхон дурьдя.
- Not found 404 энэ бол таны вэбсайтад үүссэн хамгийн аюултай алдаа юм. Учир нь Гүүглэ энэ хуудсыг илрүүлсэн боловч дотор нь ямарч мэдээлэл байхгүй хоосон байна. Энэ төрлийн алдааг /redirect 301/ дахин чиглүүлэх замаар засч болно.
- Excluded by ‘noindex’ tag энэ бол таны вэбсайтын хуудсыг Гүүглэ илрүүлсэн боловч Гүүглэ дээр бүртгэгдээгүй байгааг харуулдаг. Магадгүй таны чухал хуудас одоо болтол Гүүглэ дээр гарч ирэхгүй байвал энэ хэсгийг заавал шалгаад үзэрэй.
- Duplicate issue Гүүглэ давхардсан мэдээлэлд дургүй. Өөрөөр хэлбэл 2 нийтлэлийг нэг түлхүүр үгээр гаргаж ирэхийг дэмждэггүй. Энэ тохиолдолд нэг түлхүүр үгэн дээр давхардсан контент байгааг анхааруулдаг. Хэрэв та алдааг засахгүй бол тухайн 2 нийтлэл аль нь ч Гүүглэ дээр амжилттай эрэмблэгдэхгүй.
Аудит Хийх Тусгай Арга:
Цахим ертөнцөд энэ аргыг санал болгох маш олон вэбсайтууд бий. Гэвч сар бүр төлбөртэй байдаг. Тэдний давуу тал илүү нарийн түвшинд вэбсайт аудит хийдэг.
Ahrefs.com
Semrush.com
Ubersuggest
Seranking.com
Moz.com
Wordtracker.com

Вэбсайтад үүссэн нарийн алдаа бүрийг зааж өгдөг ба таныг Гүүглэ дээр асуудалгүй эрэмблэхэд тусалдаг. Хэрвээ таны вэбсайт дотоод аудитын асуудалтай бол Гүүглэ дээр байж болох эрэмбээ алдаж байна гэсэн үг юм. Дахин дизайнаас эхлэн SEO-ийн бүх тохиргоог орууж шинэ сайт хийлгэх бол Webhiine-ийн вэбсайт хийх үйлчилгээ-г сонгож үнийн санал авах боломжтой.
