Off-page SEO нь Гүүглэ дээр сайн эрэмблэгдэхийн тулд хийх ёстой чухал ажил юм. Үүний тулд Вэбсайтаа гадны дижитал ертөнцтэй цогц байдлаар холбох аргачлал юм.
Off-page SEO хэрэгжүүлэх олон аргачлал байдаг. Мэргэжлийн агентлагт даалгахыг хүсвэл Webhiine-ийн Google SEO үйлчилгээ-нд off-page + on-page-ийг цогц багц болгож санал болгож байгаа.
- Сошиал Мэдиа хөгжүүлэлт
- Форум хуудас хөгжүүлэлт
- Backlink үүсгэх
- Подкаст
- Хэрэглэгчийн сэтгэгдэл үлдээх гэх мэт
On Page SEO бол та өөрийн вэбсайт дээрээ хийх ажил юм.
Off Page SEO бол та бусад платформууд дээр хийх ажлууд юм.
Сошиал медиа хөгжүүлэлт
Дижитал ертөнцөд Facebook, Instagram, Youtube, Linkeden, Tiktok гээд маш олон төрлийн сошиал сувгууд бий. Энэ ертөнцтэй өөрийн вэбсайтыг холбож өгснөөр Гүүглэ таныг хир өргөн цар хүрээтэй бизнес эхрэлдэгийг ойлгодог.
Ялангуяа таны сошиал медиа олон дагагчтай байх тусам давуу тал болно. Нэмээд Постоо бүүст хийх нь Гүүглэ эрэмбийг өсгөж өгдөг.
Форум Хуудас
Quora, Reddit зэрэг олон нийтийн форумууд дээр өөрийн вэбсайтыг мэншион хийж Гүүглэ эрэмбээ өсгөх боломжтой. Гэхдээ үүний тулд форум сайтуудын шаардлагыг хангасан байх ёстой. Мөн хэтэрхий их спам хийгдэхээс сэргийлсэн системтэй байдгийг анхаараарай.
Форум сайтаас backlink авахын тулд пост бичих эсвэл сэтгэгдэл хэсэгт өөрийн вэбсайтаа мэншион хийхэд л болно.

Google My Business
Гүүглэд өөрийн вэбсайтын хаягыг бүртгүүлснээр таны вэбсайтыг аль оронд оновчлохоо ойлгодог. Үүгээр ч зогсохгүй таны бизнесийг Гүүглэ газрын зургаар дэмжиж олон хүнд харуулахыг зорьдог. Тийм учраас Гүүглэ миний бизнес хэсэгт заавал бүртгүүлээрэй.
Yellow Pages буюу Шар хуудас
Таны вэбсайтыг цахим орчинд бүртгэдэг шар цахим ном олон байдаг. Эдгээр сайтуудад өөрийн вэбсайтыг бүртгүүлснээр Гүүглэд таны вэбсайтын тухай ойлголтыг батжуулж зорилтод орны хэрэглэгч нарт таны вэбсайтыг үзүүлэхийг зорьдог.
Подкаст
Подкаст, Эвэнт, ПР хийх гээд олон замаар вэбсайтаа бусад вэбсайтууд дээр байршуулж болно. Олон вэбсайт дээр таны вэбсайт дурдагдаж байвал сайн гээд ойлгоход болно. Мөн вэбсайтуудын сэтгэгдэл бичих хэсэгт хүртэл мэншион хийж болно. Гэхдээ маш зөв хийх хэрэгтэй ба таныг Гүүглэ спам гэж үзвэл таны хичээл зүтгэл талаар болох болно.
