← Бүх нийтлэл

Вэбсайтын хурдыг хэрхэн сайжруулах вэ? Гар утаснаас вэб рүү хандах хурд тийм чухал уу?

Вэбсайтын хурдыг чухал биш гэж бодож байна уу? Вэбсайтын хурд нь дэлгэцнээс бас гар утаснаас гэсэн 2 төрлөөр хэмжигддэгийг мэдэхүү? Монгол дахь дийлэнх

Вэбсайтын хурдыг хэрхэн сайжруулах вэ? Гар утаснаас вэб рүү хандах хурд тийм чухал уу? — Webhiine блог

Вэбсайтын хурдыг чухал биш гэж бодож байна уу? Вэбсайтын хурд нь дэлгэцнээс бас гар утаснаас гэсэн 2 төрлөөр хэмжигддэгийг мэдэхүү? Монгол дахь дийлэнх вэбсайтын дэлгэцнээс хандах хурд өндөр байдаг. Гэхдээ гар утаснаас хандах хурд маш муу байдаг тал ажиглагддаг.

Гэтэл гар утаснаас хандсан хэрэглэгчийн тоон үзүүлэлт 65%-80% байдаг. Үлдсэн хувь нь өргөн дэлгэцнээс хандсан хандалт байдаг.

Би доорх зурагт жишээ болгон mmarket.mn сайт руу ямар төхөөрөмжөөс хандсан тухай хэрэглэгчдийн тоон үзүүлэлтийг харуулая.

Хэрэглэгчдэд үзүүлэх Вэбсайтын хурдны нөлөө

Вэбсайт руу хандсан хэрэглэгч 1 секунд илүү хүлээх бүрт та боломжит хэрэглэгчээ алдаж байдаг. Илүү хүлээлгэсэн секунд бүрийн ард

Тэгэхээр таны вэбсайт ачаалах хурднаас шалтгаалан маш том сөрөг нөлөөнүүд үүсч болзошгүй. Та яг одоо энд дарж өөрийн вэбсайтын хурдыг гар утас болон дэлгэцнээс ямар хурдтай байгааг шалгаарай.

kidstoy.mn speed test

Удаан ачаалладаг вэбсайтууд нь шууд л хэрэглэгчээ алдаж байдаг. Түүнчлэн тухайн хэрэглэгч таны байгууллагыг үнэлэх үнэлгээ унтардаг. Нийт хэрэглэгчийн 47% нь 2 секунд хүлээх нь хангалттай байдаг.

2-с дээш секунд хүлээлгэсэн тохиолдолд нийт хандалтын 40% нь вэбсайтыг орхин гардаг байна. Мөн тэдгээр хэрэглэгчдээс авсан судалгаагаар 70% нь удаан вэбсайт руу дахин хандахгүй гэсэн судалгаа бөглөсөн байна.

Ийм учраас вэбсайтын хурд нь боломжит хэрэглэгчийг алдахаас гадна SEO буюу хайлтын системийн оновчлолд хүртэл сөрөг нөлөөтэй.

Яагаад таны вэбсайт удаан байна вэ?

Вэбсайтын хурд шалгагчийн хариунд сэтгэл дундуур байна уу? Вэбсайтын хурд удаан байх нь олон зүйлээс шалтгаална.

Тэгвэл хэрхэн вэбсайтын хурдаа сайжруулах вэ гэж? Сайжруулахын тулд маш олон зүйл засах шаардлагатай ч байж магадгүй. Гэхдээ таны хамгийн түрүүнд анхаарал хандуулах ёстой үзүүлэлт бол Хэрэглэгч анх удаа вэбсайт руу хандах хурд юм.

Энэ хурд 3 секунд дотор байвал сайн. Харин 2 секунд дотор барьж чадвал таны вэбсайт төгс хурдтай байна гэж хэлье. Гэхдээ дээр дурдсанчлан гар утасны хурд хамгийн чухал нь гэж ойлгоорой.

Ингээд вэбсайтын хурдыг сайжруулах 3 төрлийн зөвлөгөө хүргэе. Бүгдийг нь бичнэ гэвэл маш их зүйлийг нурших хэрэгтэй болно. Харин дараах 3 зөвлөгөө нь хэрэгжүүлэх хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй нь юм.

Вэбсайт хурд нэмэх 3 зөвлөгөө

Вэбсайтын сервер зөв сонгох нь

Хурдны хамгийн чухал үзүүлэлтийг серверийн хүчин чадал тодорхойлдог. Гарааны бизнес эрхлэгч нарт тохирох сервер бол “Shared Host” юм. Харин вэбсайт руу хандах хэрэглэгчийн тоо нэмэгдэх тусам серверээ дагаад сайжруулж байх хэрэгтэй.

Зургийн хэмжээг багасгах нь

Вэбсайтын хурдыг бууруулдаг хамгийн том хүчин зүйлүүдийг нэг бол зураг юм. Вэбсайтад зураг оруулахдаа маш анхааралтай байх хэрэгтэй. Том хэмжээтэй чанартай зураг гээд тоолгүй оруулаад байвал вэбсайтын хурд гарцаагүй унана.

google speed test

Кодын хэмжээг багасгах нь

CSS, HTML, JS кодуудын хэмжээг багасгах. Mouse 2 -оо дараад Inspect дээр дарна. Тухайн цэснээс Network хэсгийг сонгоно. Зүүн доод буланд “X тоо request” хэсгийг хараарай. Энэ нь вэбсайтыг ачаалуулахын тулд дуудаж буй файлын тоо юм.

вэбсайтын хурд хэмжих

Энэ хэсгээс хэрэггүй кодуудыг устгах их хэмжээтэй кодыг багасгах зэрэг ажилбар хийнэ. Вэбсайтыг хэт чамин үзэмтэй хийх гэж оролдох нь эргээд хурданд нөлөөлдөг талууд ч бий. Тиймээс вэбсайтын зорилгоо анхнаасаа зөв тодорхойлох нь чухал. Хурдны асуудал хязгаарлаж бүхий шинэ сайт хэрэгтэй бол Webhiine-ийн вэб сайт хийх үйлчилгээ нь PageSpeed 90+ үзүүлэлттэй хийгддэг.

Ингээд миний бэлтгэсэн нийтлэл таалагдсан бол баруун доод буланд байрлах хэсэгт Имэйл хаягаа оруулж намайг дагаарай.

Үргэлжлэн уншина уу

Холбоотой нийтлэлүүд