← Бүх нийтлэл

Домэйн нэр гэж юу вэ? Домэйн нэр авах 5 зөвлөгөө

Домэйн нэр гэж юу вэ? Домэйн нэр авах шилдэг 5 зөвлөгөө. Домэйн нэр бол таны бизнесийг илтгэх чухал хөзөр. Анхааралтай уншаад домэйноо аваарай

Домэйн нэр гэж юу вэ? Домэйн нэр авах 5 зөвлөгөө — Webhiine блог

Зөв Домэйн нэр авах нь ирээдүйн бизнесийн амжилтын нэгээхэн үндэс. Тийм ч учраас Домэйн нэр авахдаа дараах зүйлсийг чухалчлан авч үзэх хэрэгтэй. Хэрэв буруу домэйн нэр сонгосноос болж дараа нь өөрчлөх болвол та бизнесийн алтан цаг хугацаагаа төдий чинээ алдах болно.

Яагаад вэ? гэдгийг миний бичсэн “Домэйн нэр гэж юу вэ? Домэйн худалдаж авах шилдэг 5 зөвлөгөө” дараагийн нийтлэлээс олж мэдээрэй. Таны бизнест таарсан зөв домэйн нэр олоход тань том тусламж болох болно.

Домэйн нэр гэж юу вэ?

Домэйн нэр гэдэг нь Интернэт орчинд вэбсайтыг нэрлэсэн дахин давтагдашгүй хаяг, нэршлийг хэлнэ. DNS буюу Domain name system гэсэн утгатай.

Шинэ домэйн нэр авах боломжтой Монгол Сайтууд

Мэдээж хамгийн түрүүнд Домэйн нэрээ худалдан авах боломжтой эсэхээ эдгээр сайтуудаас шалгаарай. Шинэ домэйн нэр санал болгодог Монгол компаний жагсаалт

Шинэ домэйн нэр авах боломжтой гадаад сайтууд

Гадаад өргөтгөл бүхий домэйн нэрийг худалдаалдаг маш олон компаниуд байдаг. Үүнээс томоохон домэйн нэр худалдаалдаг нэр бүхий сайтуудыг жишээ болгон жагсаая.

com. org. net. mn гэх мэт өргөтгөлүүд тэдгээрийн ялгаа

домэйн нэр гэж юу вэ

Хамгийн өргөн ашиглагддаг өргөтгөлүүдийн утгыг бүгдээрээ харцгаая.

Эдгээр өргөтгөлөөс шалтгаалан өөрийн домэйн нэрний арын хэсгийг сонгоно. Харин та домэйн нэр авахдаа .mn .com -г сонгохыг хамгийн түрүүнд санал болгож байна. Гадаадад чиглэсэн үйл ажиллагаа эрхэлдэг бол .com хамгийн зөв сонголт болно. Харин дотооддоо Монголд чиглэсэн үйл ажиллагаа эрхлэх бол .mn өргөтгөл хамгийн тохиромжтой.

Google дээрээс дамжиж Домэйн нэр лүү хэрэглэгчид ордог

google facebook

Хайлтын системийн оновчлолд таны сонгосон нэр /Google/ дээр хэрхэн гарч ирж буйг шалгаарай. Ингэснээр та өрсөлдөгч нэрнүүд болон тэдгээр нэр бүхий компани ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг эсэхийг мэдэх боломжтой. Домэйн бэлэн болсны дараа корпорат сайт бэлдэх бол танилцуулга вэбсайт үйлчилгээг сонгож үнийн санал авч болно.

Интернет хэрэглэгчид вэбсайт руу нэвтрэн орохдоо Google дээр хагас бичиж орох үзэгдэл хамгийн их байдгийг та мэдэх үү? Жишээ нь “Facebook.com” руу хандахын тулд browser дээр “Facebook” гэж бичдэг ба “Google” энэхүү хайлтаар Facebook.com-г хамгийн нүүрний эгнээний 1 дүгээр байраар гаргаж ирдэг.

Эндээс цаашаа хэрэглэгчид “Facebook.com” хаяг руу дарж ордог. Бид заримдаа энэ үйлдлийг анзаардаггүй. Харин таны вэбсайтын нэрийг хэрэглэгч товчоор бичвэл Google дээр 1 дүгээр байраар гарч ирэхгүй бол яах вэ? Тийм учраас Google дээр өөрийн домэйн нэрээ хайгаад үзээрэй.

Ижил төстэй нэрнээс болгоомжил

домэйн нэр авах

Дээр хэлсэнчлэн хэрэглэгчид Google дээрээс домэйн нэрээ бичих байдлаар Google хайлт хийж орж ирэх нь их байдаг. Яагаад гэвэл хэрэглэгчид таны брэнд, бизнес нэрийг тэр бүр санаад байдаггүй. Мөн арын mn, com , net гэсэн өргөтгөлүүдийг нарийн санадаггүй. Тийм учраас дөхүүлэх байдлаар Google дээрээс хайдаг байна.

Харин энэ үед хайлтаар эхний байранд буй вэбсайт хэрэглэгчийн нүдэнд өртөж хэрэглэгчийн урсгалыг өөртөө байнга татаж байдаг. Ийм учраас Google дээр хэдийн байршчихсан томоохон вэбсайтуудын нэрнээс болгоомжлох хэрэгтэй.

Домэйн нэрний агуулга маш чухал

Домэйн нэр өгөхдөө дараах зүйлсийг нэг харчихвал их зүгээр.

Трэнд нэрний жагсаалт үзэх

Домэйн нэрний санаа авч болох хамгийн тохиромжтой газар бол Google Trends юм. Google Trends нь бидэнд тухайн цаг үед хүмүүсийн хэрэглээ болж үгсийг санал болгодог. Ийм учраас одоо болон ирээдүйд ямар түлхүүр үгс нийтлэг ашиглагдаж байгааг анзаарч домэйн нэрээ сонгож болно.

Жишээлбэл сүүлийн үед Facebook Metaverse болон хөгжих гэж байгаа. Үүн дээр бид ирээдүйд Metaverse хэрхэн ашиглах тухай сургалт вэбсайттай болоё гэвэл Beginnermeta.com MarketingMeta.com гэж домэйн нэрээ сонгож болох юм.

Bonus Tips

Цоо шинэ домэйн худалдан авахаасаа өмнө таны хайх ёстой нэг газар бол хуучин домэйн нэрний худалдаа юм. SEO буюу хайлтын системийн оновчлолд хамгийн шилдэг сайтуудыг та эндээс л олох боломжтой. Яагаад гэвэл хуучин домэйн нэр нь Google дээр хэдийн байрлалаа эзэлчихсэн байдаг.

Гэхдээ та хуучин домэйн авахаар бол сайтар судлах шаардлагатай. Учир нь Google дээр маш сайн эрэмблэгдсэн сайт байх ч яг эсрэгээрээ Google дээр бандуулсан, хориглогдсон сайтууд хүртэл бий.

Хэрэв танд Домэйн-той холбоотой асуулт байвал [email protected] хаягруу имэйл илгээж тусламж аваарай. Харин Вэбсайт хийлгэх бол Вэбсайт хийх үйлчилгээ хэсэгт хандаж зааврын дагуу над руу имэйл илгээгээрэй.

Үргэлжлэн уншина уу

Холбоотой нийтлэлүүд