← Бүх нийтлэл

Хэрэглэгч удирдахад хамгийн хялбар, энгийн вэбсайттай болох шийдэл юу вэ?

Вэбсайт бол 24 цагийн турш ажиллагаатай байдаг. Таны өмнөөс бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулаад зогсохгүй хэрэглэгчдийн мэдээллийг таны өмнө дэлгэж харуулах

Хэрэглэгч удирдахад хамгийн хялбар, энгийн вэбсайттай болох шийдэл юу вэ? — Webhiine блог

Вэбсайт бол 24 цагийн турш ажиллагаатай байдаг. Таны өмнөөс бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулаад зогсохгүй хэрэглэгчдийн мэдээллийг таны өмнө дэлгэж харуулах гайхамшигтай ухаалаг машин юм.

Тэгвэл энэхүү ухаалаг машиныг удирдан ажиллуулахад хамгийн хялбар, энгийн ойлгомжтой байх нь чухал. Учир нь байгууллага вэбсайтаа хэнд хариуцуулахаа сайн мэдэхгүй байгаа тал ажиглагддаг. Тиймээс бүтээж хийснээр нь IT албанд хариуцуулах нь элбэг байдаг. Гэхдээ энэ нь зөв үү?

Вэбсайт хариуцан ажиллах багаа зөв сонгох нь

IT хэлтэс вэбсайтын тогтмол ажиллах нөхцөлийг хангаж чадна. Гэвч тэд вэбсайтыг ашиглан зорилтод хэрэглэгчийг олж борлуулалтад дуудаж чадахгүй. Үүнийг хийж чадах баг бол маркетингийн хэлтэс мөн. Корпорат брэндийн нүүр царайг харуулсан танилцуулга вэбсайт-ыг бид маркетингийн өнцгөөс бүтээдэг.

Маркетингийн хэлтэст вэбсайтыг хариуцан ажиллах ёстой хүн бол дижитал маркетер юм. Дижитал маркетер нь вэбсайтын хэвийн үйл ажиллагааг хангана. IT болон Маркетингийн багийн дунд гүүр болсноор вэбсайтаар орж ирэх борлуулалтын үр дүнг нэмэгдүүлэх болно.

Вэбсайтын суурийг зөв тавих нь

website market share

2021 оны вэбсайт хийгч шилдэг компаниар WordPress 41.2% үзүүлэлтээр тэргүүлсэн байна. Үүний дараа Shopify, Zoomla, Squarespace, Wix гэх мэт компаниуд оржээ. WordPress нь дэлхий дээр хамгийн өргөн хэрэглэгддэг платформ ба дараах давуу талуудтай.

Вэбсайтыг удирдах ашиглахад хамгийн хялбар байх нь

Вэбсайтыг хийчихлээ, гэтэл дараа нь тогтмол асарч, шинэ мэдээ мэдээллээр баяжуулж хэрэглэгчдээ татдаг байх нь чухал. Гэтэл вэбсайтын ард тогтмол ажиллахад хүндрэлтэй ойлгомжгүй байдал үүссэнээс болж вэбсайтын мэдээлэл хуучирч мартагдах шатанд очдог.

Харин WordPress дээр хийгдсэн вэбсайтын ард ажиллахад хамгийн хялбар, ойлгомжтой байдаг. Тийм учраас дэлхийн хүн амын тал нь wordpress-г сонгон вэбсайтаа хийж байгаа болов уу. Ингээд wordpress дээр үүсдэг давуу талуудыг нэмж бичье.

Вэбсайт удирдах гарын авлага, сургалт

Webhiine.com -с үйлчилгээ авсан байгууллага, хувь хүнд зориулан вэбсайтаа удирдах гарын авлага олгоно. Мөн байгууллагын ажилчдын тооноос хамаарч сургалт, видео хичээлээр хангана. Хялбар удирдах боломжтой вэбсайт хийх үйлчилгээ-г Webhiine 100+ байгууллагад нийлүүлж бүтээсэн.

Хэрвээ танд дижитал маркетингийн үйлчилгээ хэрэгтэй бол энд дарж үнийн саналтай танилцаарай.

Үргэлжлэн уншина уу

Холбоотой нийтлэлүүд