← Бүх нийтлэл

ChatGPT гэж юу вэ? AI чатботын бүрэн танилцуулга 2026

ChatGPT (Чат жпт) — OpenAI-ийн AI чатбот. 2025 онд GPT-5 нээгдсэн, 200+ сая хэрэглэгчтэй. Боломж, ашиглах арга, үнэ, бизнест нэвтрүүлэх зөвлөгөө.

ChatGPT гэж юу вэ? AI чатботын бүрэн танилцуулга 2026

ChatGPT (монголоор "Чат жпт") гэдэг нь OpenAI компанийн 2022 оны 11-р сард нээлтээ хийсэн хиймэл оюун ухааны (AI) чатбот юм. "Generative Pre-trained Transformer" (GPT) технологи дээр суурилсан бөгөөд хүний хэлээр харилцах, асуултанд хариулах, текст бичих, код хийх, орчуулах зэрэг олон чадвартай. 200+ сая идэвхтэй хэрэглэгчтэй дэлхийн №1 AI үйлчилгээ. Сүүлийн загвар GPT-5 2025 оны 8-р сард нээгдсэн. Үнэгүй хэрэглэх боломжтой ба $20/сар ChatGPT Plus захиалгаар илүү хүчирхэг загваруудыг ашиглана. Webhiine агентлаг бизнест ChatGPT-ийг AI чатбот үйлчилгээ-нд нэвтрүүлэх ажлыг 2024 оноос гүйцэтгэж байна.

ChatGPT гэж юу вэ? Хиймэл оюун ухаан

ChatGPT бол OpenAI компанийн боловсруулсан хиймэл оюун ухааны (AI) загвар бөгөөд хүний хэлээр харилцах чадвартай хиймэл оюун ухаан юм. “Generative Pre-trained Transformer” (GPT) гэсэн технологи дээр суурилсан бөгөөд үүний гол үүрэг нь бичвэр мэдээллийг ойлгож, харилцаж, боловсруулж, хариулт өгөх юм.

Chatgpt – г ашиглахын тулд:

1. Бүртгүүлэх:

ChatGPT гэж юу вэ?

2. Нэвтрэх:

Chatgpt – н загварууд он цагийн дараалал:

  1. GPT-1:
    • Гарсан огноо: 2018 оны 6-р сар
    • Тайлбар: GPT-1 нь OpenAI-ийн анхны “Generative Pre-trained Transformer” загвар бөгөөд 117 сая параметртэй.
  2. GPT-2:
    • Гарсан огноо: 2019 оны 2-р сар
    • Тайлбар: GPT-2 нь 1.5 тэрбум параметртэй, өмнөх загвараас илүү нарийвчлалтай, хүчин чадал сайжирсан.
  3. GPT-3:
    • Гарсан огноо: 2020 оны 6-р сар
    • Тайлбар: GPT-3 нь 175 тэрбум параметртэй, GPT-2 загвараас хамаагүй илүү хүчин чадалтай бөгөөд олон төрлийн хэрэглээнд тохиромжтой.
  4. ChatGPT (GPT-3.5):
    • Гарсан огноо: 2022 оны 11-р сар
    • Тайлбар: GPT-3 дээр суурилсан сайжруулалт бөгөөд илүү нарийвчлалтай, ойлгомжтой хариулт өгөх чадвартай болсон.
  5. GPT-4:
    • Гарсан огноо: 2023 оны 3-р сар
    • Тайлбар: GPT-4 нь өмнөх загваруудаас илүү ухаалаг, нарийвчлалтай болсон. Ойролцоогоор 1 их наяд параметртэй.

Эдгээр загварууд нь тус бүрдээ шинэчлэгдэж, сайжирсаар ирсэн бөгөөд GPT-4 нь одоогийн байдлаар хамгийн сүүлийн үеийн загвар юм.

ChatGPT өргөн хэмжээнд ашиглаж буй функцууд:

ChatGPT – г маш олон салбарт төрөл бүрийн байдлаар ашиглаж байна. Хамгийн трэнд болж буй хэрэглэгдэхүүнүүдийг доор зурагт харуулав.

  1. Хэл боловсруулалт: Олон хэлээр бичигдсэн мэдээллийг ойлгож, боловсруулж, хариулт өгөх чадвартай.
  2. Харилцах чадвар: Хэрэглэгчийн асуултанд хариулж, түүний асууж буй сэдвийг ойлгож, нэмэлт мэдээлэл өгч чадна.
  3. Өгөгдөл боловсруулах: Их хэмжээний текст мэдээлэл дээр анализ хийж боловсруулах
  4. Програмчлалын код бичих: Програмчлалын хэлүүд дээр код бичих, засварлах, зөвлөгөө өгөх чадвартай.
  5. Бүтээлч үүрэг: Өгүүллэг, яруу найраг, зохиол бичих гэх мэт бүтээлч үүрэг гүйцэтгэх чадвартай.
  6. Дата анализ: Дата өгөгдлийг уншиж боловсруулах, тайлагнах чадвартай.
  7. Зураг үүсгэх: Хүссэн зурагаа боловсруулан гаргаж авах боломжтой.

OpenAI-ийг үүсгэн байгуулагчид:

  1. Элон Маск (Elon Musk) – Тесла болон СпейсИкс (SpaceX) компанийн үүсгэн байгуулагч, технологийн салбарын нэрт зүтгэлтэн.
  2. Сэм Альтман (Sam Altman) – Y Combinator-ийн өмнөх ерөнхийлөгч, хөрөнгө оруулагч.
  3. Грег Брокман (Greg Brockman) – Stripe компанийн хуучин CTO.
  4. Илья Суцкевер (Ilya Sutskever) – Хиймэл оюун ухааны судлаач, машин сургалтын чиглэлээр мэргэшсэн.
  5. Жонн Таллинн (John Tallinn) – Skype-ийн үүсгэн байгуулагчдын нэг.
  6. Войцех Заремба (Wojciech Zaremba) – Хиймэл оюун ухааны судлаач, програм хангамжийн инженер.

Эдгээр хүмүүс OpenAI-г 2015 онд үүсгэн байгуулсан бөгөөд тэдний гол зорилго нь хиймэл оюун ухааныг аюулгүй, ашигтай байдлаар хөгжүүлэх юм.

Chatgpt үнийн мэдээлэл харьцуулалт


Шинж чанар
ChatGPT 3.5ChatGPT 4ChatGPT 4.0
Хувь аккаунтүнэгүй20$/сар20$/сар
Үр дүнерөнхий хариулт чаднамаш нарийвчлалтай хариулт өгч чаднаХүний сэтгэл хөдлөл шингээсэн хариулт
Токены багтаамж409681928192
Мэдээлэл агууламж175 тэрбум параметртэйОйролцоогоор 1 их наяд параметртэйОйролцоогоор 1 их наяд параметртэй
Автомат холболт үнэ:$0.02/1000 токен (текст)$0.03/1000 токен (текст)$0.03/1000 токен (текст)

ChatGPT холбоотой нийтлэг асуулт хариулт:

ChatGPT нь OpenAI-аас боловсруулсан, “Generative Pre-trained Transformer” (GPT) гэсэн технологи дээр суурилсан хиймэл оюун ухааны чатбот юм. Хэрэглэгчийн асуултанд хүн шиг хариу өгөх, өгөгдлийг боловсруулж ойлгох, эсээ бичих, код бичих, текст засах зэрэг олон төрлийн чадвартай

ChatGPT-г ашиглахын тулд OpenAI вэбсайт дээр бүртгүүлж, API түлхүүрээ авч, програмчлалын хэл ашиглан холболт хийх боломжтой. Мөн OpenAI-ийн албан ёсны вэбсайт дээрх ChatGPT интерфэйсийг шууд ашиглаж болно. Монгол хэлээр ч ашиглах боломжтой.

ChatGPT-г үнэгүй ашиглах боломжтой. Харин үнэтэй хувилбар нь хэрэглэсэн үгсийн тоогоор төлбөр авдаг. Жишээлбэл, текст боловсруулалтын хувьд 1000 токен тутамд $0.02-$0.03, код боловсруулалтын хувьд 1000 токен тутамд $0.06-$0.12 төлбөртэй байна.

ChatGPT нь олон хэлний дэмжлэгтэй бөгөөд Монгол хэлээр ч ашиглаж болно. Гэхдээ Монгол хэлний хувьд зарим орчуулгын алдаа гарах магадлалтай тул хэрэглэгчид хүлээцтэй хандаарай. Англи хэлээр ашиглах нь илүү нарийвчлалтай, найдвартай хариулт авахад тусална.

ChatGPT-г дараах хэрэглээнд өргөн ашиглаж болно:

  • Асуулт, хариултын систем
  • Текст бичих, засах
  • Програмчлалын код бичих, дибаг хийх
  • Бүтээлч ажлууд (шүлэг, эсээ бичих, зохиол бичих)
  • Бизнесийн санал, санаачилга боловсруулах
  • Зураг гаргах боловсруулах
Үргэлжлэн уншина уу

Холбоотой нийтлэлүүд